Эрхэм та тавтай морилно уу.

Сайн байна уу.

Өнгөний хуанли

Будахаасаа өмнө туршаад үзээрэй

Personal Designer Plus

Колор Дизайн Хаус ХХК-ны товч танилцуулга

Колор Дизайн Хаус ХХК нь 2014 онд байгуулагдаж БНСУ-ын NOROO компаний Монгол дахь албан ёсны төлөөлөгч болж Монгол улсын барилга, хот байгуулалтын салбарт цоо шинэ өнгө төрхийг нэмэхээр зорилго тавин ажиллаж байна.

Манай Колор Дизайн Хаус ХХК компани нь Солонгосын номер 1 будгийн групп болох Нору брэндийн өнгө-будгийг бүх зориулалтаар Монголын зах зээлд нийлүүлж байна. Нору групп нь дэлхийд хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн 70 жилийн түүхэн он жилийн хугацаанд Солонгос улсын зах зээлийн 50-60 хувийг эзэлдэг.

Нору гурппын Пантон брэндийн будгийг бид монголдоо анх удаа нэвтрүүлж худалдаанд гаргаад байна. Пантон брэндын онцлог нь цэвэр тунгалаг содон өнгийг бодитоор илэрхийлж чаддагаас гадна, хүний биед хоргүй эко, элдэв үнэргүй нано технологоор үйлдвэрлэгдсэн өндөр чанарын усан суурьтай будаг, эмульс юм.

Манай будаг монголд орж ирснээр барилгын компаниуд, интерьер дизайнерууд, дизайны студи, галарей, уран зураач, сургууль, цэцэрлэг, брэндийн дэлгүүрүүд гэх мэт өнгө будгийн хэрэгцээ шаардлага өндөртэй байдаг газрууд ихэд олзуурхан хүлээн авч байна. Учир нь компьютер дээр харагдах гэрлийн өнгө будаг, сэтгүүл дээрх өнгө будгийг бодит амьдрал дээр бодитоор хүссэнээрээ илэрхийлэх боломжтой болсон нь гайхалтай юм. Дэлхийн пантон өнгө будгийг өөр ямар ч компаний будгаар илэрхийлэх боломжгүй тийм л өнгийг мэдрэх боломжийг манай компани Нору компаниар дамжуулан тань хүргэж байна.

 Бүтээгдэхүүнүүд нь KS Q ISO 9001:2009 / ISO 9001:2008/ KSI ISO 14001:2009 / ISO 140001:2004, KOSHA 18001

стандартын чанарын баталгаатай.

Будгийн төрлүүд

Барилгын засал чимэглэлийн будаг

Шалны резин будгийн төрлүүд

Дээврийн болон усны хамгаалалтын резин будаг

Бетон хана, шалны нэмэлт бүтээгдэхүүн

 

БНСУ-ын шилдэг компани болох Нороо компани нь дэлхийд анх удаа үнэргүй, хүний биед хоргүй EVA технологоор хийсэн Soon & Soo эмульсийг танилцуулж байна.